Нууцлалын бодлого
1. Мэдээлэл цуглуулах
Бид таныг сорил бөглөх үед дараах мэдээллийг цуглуулдаг: сорилын хариултууд, имэйл хаяг (сонголтоор), болон Facebook Messenger-ээр дамжуулан холбогдсон тохиолдолд таны нэр болон Page-Scoped ID (PSID).
2. Мэдээллийн ашиглалт
Цуглуулсан мэдээллийг зөвхөн таны сэтгэлзүйн төрхийг тодорхойлох, тайлан гаргах, болон тайланг таны хүссэн сувгаар (Имэйл эсвэл Messenger) хүргэхэд ашиглана. Таны хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд маркетинг болон сурталчилгаанд таны зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй.
3. Гуравдагч тал
Бид таны мэдээллийг бусдад худалдахгүй. Төлбөр тооцоог QPay системээр, мэдээлэл хүргэлтийг Facebook (Meta) системээр дамжуулан гүйцэтгэдэг. Эдгээр гуравдагч талууд нь зөвхөн гүйлгээ болон хүргэлтийг гүйцэтгэхэд шаардлагатай өгөгдөлд хандах эрхтэй.
4. Facebook Data-г устгах болон Хяналт
Бид Meta-ийн өгөгдөл хамгаалах стандартыг чанд мөрддөг. Та өөрийн Facebook мэдээллийг устгахыг хүсвэл admin@zuulun.club хаягаар "Data Deletion Request" гэсэн гарчигтай хүсэлт илгээнэ үү. Бид таны PSID болон холбогдох бүх өгөгдлийг системээсээ 24 цагийн дотор бүрэн устгах болно. Мөн та Facebook-ийн "Settings & Privacy > Apps and Websites" хэсгээс өөрийн зөвшөөрлийг цуцлах боломжтой.
5. Холбоо барих
Энэхүү нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал admin@zuulun.club хаягаар хандана уу.